Аяллын тухай
Эртний уламжлал, орчин үеийн хот, Фүжи уулын гайхамшгийг нэг аяллаар.
Япон улс бол эртний уламжлал, орчин үеийн дэвшил, байгалийн гайхамшигт үзэмжийг төгс хослуулсан аяллын онцгой орон юм. Энэхүү аяллын хөтөлбөр нь Японы хамгийн алдартай хотууд, түүхэн дурсгалт газрууд болон байгалийн үзэсгэлэнт бүсүүдийг багтаасан бөгөөд аялагчдад жинхэнэ Японыг бүх мэдрэхүйгээрээ мэдрүүлэх зорилготой.
Аяллын явцад Фүжи уулын гайхамшигт үзэмжийг тольдон, Киото хотын уламжлалт соёл, Осака хотын эрч хүчтэй амьдрал, орчин үеийн Японы хотуудын зохион байгуулалт, тав тухтай тээврийн системийг биеэр мэдрэх боломжтой. Түүх, соёл, байгаль, амралтыг нэг дороос мэдрэх энэхүү аялал мартагдашгүй дурсамж болон сэтгэлд гүн үлдэх болно.
Хөтөлбөр
- Өдөр 1Улаанбаатар → Токио
- Өглөө эрт нисэх онгоцны буудалд цуглан бүртгэлээ хийлгэсний дараа Улаанбаатараас 07:45 цагт нисэж, Японы цагаар 13:40-д Нарита олон улсын нисэх буудалд очно. Нислэгийн хугацаа 5 цаг.
- Онгоц газардсаны дараа мэргэжлийн хөтөч тосон авч Токио хотын зүг хөдөлнө.
- Токио хотод очин Японы бэлгэ тэмдэг болох Tokyo Skytree болон бусад сонирхолтой үзвэрүүдийг үзээд зочид буудалдаа байрлан амарна. Буудлын ойр орчмын газруудтай танилцан, чөлөөт цагийн аялал хийх боломжтой.
- Өдөр 2Токио → Фүжи уул
- Зочид буудалдаа өглөөний цай ууна.
- Дэлхийн соёлын өв Ошино Хаккай эртний тосгоныг үзэж сонирхоно. Энд олон төрлийн гудамжны худалдаатай танилцах боломжтой.
- Arakura Fuji Sengen Shrine-ийг үзнэ. Энэ нь Фүжи уулын алдартай үзэмжийг харах, зураг болон бичлэг хийх төгс цэгүүдийн нэг юм.
- Дэлхийн соёлын өвд багтсан Яманака нуурын эргээр аялж, Фүжи уулыг тольдоно.
- Өдрийн хоолны дараа Фүжи уулын бэлд байрлах халуун рашаанд орж, оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна.
- Өдөр 3Фүжи уул
- 2011 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Shiraito Falls хүрхрээг үзнэ. Шизүока мужид, Фүжи уулын ойролцоо байрлах энэ хүрхрээ нь улирал бүр өөр өөрийн үзэмжтэй.
- Gotemba Premium Outlets-ээр аялна. Японы хамгийн том outlet худалдааны төвүүдийн нэг бөгөөд алдартай брэндүүдийн бүтээгдэхүүнийг 30–70 хувийн хямдралтай авах боломжтой.
- Өдөр 4Disneyland
- Токио Disneyland-д өдрийг өнгөрүүлнэ. Дэлхийн алдартай энэхүү сэдэвчилсэн цэцэрлэгт Диснейн дүрүүдтэй уулзаж, тоглоомууд болон шоу үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой.
- Аяллын бүлгийн сонголтоор Disneyland үзэхгүйгээр 5 дахь өдрийн хөтөлбөрийг энэ өдөр хийх боломжтой.
- Өдөр 5Токио хотын аялал
- 4 дэх өдөр Disneyland үзээгүй аялагчид энэ өдрийг чөлөөт хөтөлбөрөөр өнгөрүүлэх боломжтой. Зочид буудлаас 700 метрийн зайд Минато Мирай амралт, зугаалгын бүс, парк, дэлгүүр, хоолны газрууд бий.
- Токио хотын бэлгэ тэмдэг, хамгийн эртний алдарт буддын сүм болох Асакуса сүмийг үзэж, Японы соёл, түүх, архитектуртай танилцана.
- Одайба хиймэл арал, далайн эргийг үзэж, Эрх чөлөөний хөшөө болон Gundam хөшөөний дэргэд дурсгалын зураг авах боломжтой.
- Shibuya руу аялсны дараа зочид буудалдаа амарна.
- Өдөр 6Буцах өдөр
- Зочид буудалдаа өглөөний цай ууж, өрөөгөө хүлээлгэн өгөөд 09:30 цагт Нарита нисэх буудлын зүг хөдөлнө. Ингээд дурсамж дүүрэн аяллаа өндөрлөж, эх орныхоо зүг ниснэ.
Үнэд багтсан зүйлс
- Токио хотын 3 одтой зочид буудал
- Хөтөлбөрт заагдсан хоол
- Япон хэлтэй, туршлагатай хөтөч
- Микробус унаа
- Хөтөлбөрт заагдсан газруудын орох тасалбар
Үнэд багтаагүй зүйлс
- Хөтөлбөрт дурдаагүй газруудын орох тасалбар
- Disneyland-ийн тасалбар, үзвэр
- Чөлөөт өдрийн хоол, уух зүйлс
- Чөлөөт өдрийн хөтөч, унаа, үзвэрийн төлбөрүүд
- Хувийн хэрэглээний зардал
Аяллын санамж
Хувийн хариуцлага
Аяллын туршид өөрийн аюулгүй байдал, хувийн эд зүйлсээ хариуцлагатайгаар хадгална уу. Хувийн эд зүйлсийн хулгай, алдагдалд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
Гэрээ, нөхцөл
Аялал бүрд тохирох гэрээ хийгдэх бөгөөд гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, аялал жуулчлалын салбарт мөрдөгдөж буй журам болон байгууллагын дотоод бодлогын хүрээнд бэлтгэнэ.
Гэнэтийн нөхцөл байдал
Байгалийн гамшиг, цаг агаарын огцом өөрчлөлт, хил гаалийн саатал, тээврийн хэрэгслийн эвдрэл зэрэг гэнэтийн нөхцөл үүссэн тохиолдолд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
Хууль эрх зүйн асуудал
Аяллын явцад тухайн улс орны хууль, дүрэм журам, ёс заншлыг чанд мөрдөнө. Орон нутгийн хууль, баримт бичгийн зөрчилтэй холбоотой асуудалд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
Үнийн нөхцөл
Аяллын онцлогоос шалтгаалан дээр дурдсан үнэ өөрчлөгдөх боломжтой. Аливаа гэрээг манай байгууллагын ажилтантай албан ёсоор хийнэ.
Холбоо барих
Та утсаар болон и-мэйлээр манайхтай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Хувийн бэлтгэл
Бэлэн мөнгө, цаг агаарын онцлогт тохирсон хувцас болон хувийн хэрэгцээт зүйлс зэрэг авч явах зүйлсээ сайтар бэлтгэнэ үү.
