Аяллын тухай
Тунгалаг ус, цагаан элстэй эрэг, халуун орны тайван амралт.
Phu Quoc арал бол Вьетнамын хамгийн үзэсгэлэнтэй амралтын бүсүүдийн нэг бөгөөд цэнгэг далай, цагаан элстэй наран шарлагын газрууд, халуун орны байгаль, тайван уур амьсгалаараа алдартай аяллын чиглэл юм. Энэхүү аяллын хөтөлбөр нь амралт, байгаль, соёлын төгс хослолыг танд мэдрүүлэх зорилготой.
Аяллын явцад далайн эргээр амарч, арлуудаар аялж, тунгалаг усанд шумбан далайн амьд ертөнцийг ойроос харах боломжтой. Мөн Вьетнамын шинэхэн далайн хоол, халуун орны жимс, найрсаг орон нутгийн соёлыг мэдрэх нь Phu Quoc аяллын салшгүй хэсэг юм.
Хөтөлбөр
- Өдөр 1Улаанбаатар → Phu Quoc
- Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд нислэг эхлэхээс 3 цагийн өмнө ирж бүртгэлээ хийлгэнэ.
- 15:00 цагт Phu Quoc арлын зүг хөөрч, орон нутгийн цагаар 20:00 цагт газардана.
- Нисэх буудлаас аяллын автобусаар зочид буудалд хүрч, оройн хоолоо нутгийн ресторанд иднэ.
- Wyndham Grand зочид буудалд байрлан амарна.
- Өдөр 2Phu Quoc → VinWonders
- Өглөөний цайны дараа адал явдал, инээд хөөрөөр дүүрэн өдрийг VinWonders Phu Quoc-т өнгөрүүлэхээр хөдөлнө.
- Усан парк, тоглоом, үзүүлбэр, амралтын хэсгүүд бүхий энэ цэцэрлэгт хүрээлэн бүх насныханд зориулсан зугаа цэнгэлийн ертөнц юм.
- Оройн хоолоо нутгийн ресторанд зооглон, Phu Quoc-ийн намуухан оройн уур амьсгалыг мэдрээд зочид буудалдаа амарна.
- Өдөр 3Phu Quoc → Vinpearl Safari Park
- Вьетнамын хамгийн том нээлттэй амьтны хүрээлэн Vinpearl Safari Park-д дэлхийн олон орны амьтдыг байгалийн орчинд нь ойроос ажиглана.
- Өдрийн хоолны дараа Ngoc Hien сувдан үйлдвэрт очиж, далайн гүнээс сувд хэрхэн гаргаж авдгийг үзнэ.
- Торгоны болон Sim дарсны үйлдвэрээр орж нутгийн уламжлалт гар урлал, амтны соёлтой танилцан, Duc Thanh дурсгалын дэлгүүрээр зочилно.
- Үдэш Sunset Town руу хөдөлж, Kiss Bridge гүүрэн дээрээс нар жаргах мөчийг харна. Дараа нь оройн хоолоо зооглоно.
- Өдөр 4Гурван арлын аялал
- Өглөөний цайны дараа An Thoi бүлгийн жижиг арлуудаар далайн аялал хийнэ. Hon Dua аралд байрлах Ocean World-д усан спортоор хичээллэх боломжтой.
- Аяллын үеэр Flycam болон SUP зураг авалтыг үнэгүй хийж өгнө. Хүсвэл Coral Park-д далайн ёроолоор алхаж, шүрэн хадны гайхамшгийг үзэх боломжтой.
- Банана завь, флайборд зэрэг усан спортыг туршиж, Gam Ghi аралд шүрэн хад дунд сэлэн, May Rut Trong эсвэл Nail аралд амарна.
- Арал дээр өдрийн хоолоо идээд үдээс хойш завиар буцаж, нутгийн ресторанд оройн хоолоо зооглон зочид буудалдаа амарна.
- Өдөр 5Phu Quoc арал — чөлөөт өдөр
- Сэрүүлэггүй өглөөг эхлүүлж, зочид буудалдаа өглөөний цай уугаад өөрийн хүссэнээр өдрийг өнгөрүүлнэ.
- Санал болгож буй нэмэлт хөтөлбөрүүдээс сонгох боломжтой. VinWonders-ийн тоглоом, усан парк, далайн аквариум болон 19:00–19:30 цагийн хөгжимт лазер шоуг үзэхийг санал болгож байна.
- Vinpearl Safari Park, усан дээрх Венец хотоор зугаалах эсвэл казинод зочлох боломжтой.
- Чөлөөт өдрүүдэд хөтөч, унаагаар үйлчлэхгүй тул өмнөх өдөр аяллын хөтөчөөс зөвлөгөө авч, аюулгүй байдалдаа анхаарна уу.
- Өдөр 6Phu Quoc арал — чөлөөт өдөр
- Зочид буудалдаа өглөөний цай уугаад хөтөлбөрийн цагт баригдалгүй өөрийн хүссэнээр амарч, нэмэлт аяллын хөтөлбөрөөс сонгох боломжтой.
- Чөлөөт өдөр хөтөч, унаагаар үйлчлэхгүй.
- Өдөр 7Phu Quoc арал — чөлөөт өдөр
- Далайн эрэг, зочид буудлын орчинд амрах эсвэл арлын нэмэлт үзвэр, үйлчилгээтэй танилцаж өдрийг өөрийн хэмнэлээр өнгөрүүлнэ.
- Чөлөөт өдөр хөтөч, унаагаар үйлчлэхгүй.
- Өдөр 8Phu Quoc → Улаанбаатар
- Өглөөний цайны дараа 12:00 цагт өрөөгөө хүлээлгэн өгч, ачаа тээшээ буудалдаа хадгалуулна.
- Орой нисэх буудал явах хүртэл дэлгүүр хэсэх, далайн эрэг дээр амрах чөлөөт цагтай.
- 18:30 цагт нисэх буудалд хүргүүлж, 21:30 цагийн Phu Quoc–Улаанбаатар шууд нислэгээр явна.
- Улаанбаатарт үүрийн 04:30 цагт газардсанаар аялал өндөрлөнө.
Үнэд багтсан зүйлс
- Улаанбаатар – Phu Quoc – Улаанбаатар шууд нислэгийн тийз
- Монгол хэлтэй хөтөч
- Аяллын автобус үйлчилгээ
- Хөтөлбөрт заасан хоол (өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол)
- Хөтөлбөрт багтсан бүх үзвэр, үйлчилгээ болон тасалбар
- Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
Үнэд багтаагүй зүйлс
- Хөтөлбөрт дурдаагүй газруудын орох тасалбар
- Чөлөөт өдрийн хоол, уух зүйлс, хөтөч, унаа, үзвэрийн төлбөрүүд
- Хувийн хэрэглээний зардал
- Нэмэлт хөтөлбөрүүдийн төлбөр
- Ганцаараа байрлах нэмэлт өрөөний төлбөр
- Нутгийн жолоочид гар цайлгах мөнгө (өдөрт ойролцоогоор 2 USD)
Аяллын санамж
Хувийн хариуцлага
Аяллын туршид өөрийн аюулгүй байдал, хувийн эд зүйлсээ хариуцлагатайгаар хадгална уу. Хувийн эд зүйлсийн хулгай, алдагдалд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
Гэрээ, нөхцөл
Аялал бүрд тохирох гэрээ хийгдэх бөгөөд гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, аялал жуулчлалын салбарт мөрдөгдөж буй журам болон байгууллагын дотоод бодлогын хүрээнд бэлтгэнэ.
Гэнэтийн нөхцөл байдал
Байгалийн гамшиг, цаг агаарын огцом өөрчлөлт, хил гаалийн саатал, тээврийн хэрэгслийн эвдрэл зэрэг гэнэтийн нөхцөл үүссэн тохиолдолд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
Хууль эрх зүйн асуудал
Аяллын явцад тухайн улс орны хууль, дүрэм журам, ёс заншлыг чанд мөрдөнө. Орон нутгийн хууль, баримт бичгийн зөрчилтэй холбоотой асуудалд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
Үнийн нөхцөл
Аяллын онцлогоос шалтгаалан дээр дурдсан үнэ өөрчлөгдөх боломжтой. Аливаа гэрээг манай байгууллагын ажилтантай албан ёсоор хийнэ.
Холбоо барих
Та утсаар болон и-мэйлээр манайхтай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Хувийн бэлтгэл
Бэлэн мөнгө, цаг агаарын онцлогт тохирсон хувцас болон хувийн хэрэгцээт зүйлс зэрэг авч явах зүйлсээ сайтар бэлтгэнэ үү.
