Турк аялал
8 өдөр · 7 шөнө

Турк

3 хотын аялал

Аяллын тухай

Истанбулын түүх, Памуккалегийн өвөрмөц тогтоц, далайн эргийн амралт.

Турк улс бол Ази, Европын соёлыг гайхалтайгаар нэгтгэсэн, олон мянган жилийн түүх, үзэсгэлэнт байгаль, амралтыг төгс хослуулсан аяллын онцгой орон юм. Энэхүү аяллын хөтөлбөр нь Туркийн хамгийн алдартай хотууд, түүхэн дурсгалт газрууд болон байгалийн гайхамшгуудыг багтааж, аялагчдад жинхэнэ Туркийг бүхэлд нь мэдрүүлэх зорилготой.

Аяллын явцад Истанбул хотын Византийн сүм, Оттоманы сүрлэг ордонуудыг үзэж, Каппадокийн өвөрмөц хад чулуу дээгүүр халуун агаарын бөмбөлгөөр нисэх гайхамшгийг мэдэрнэ. Мөн Анталяа, Алания зэрэг маргад тэнгисийн эрэг дагуух амралтын бүсүүдэд амарч, Турк үндэстний амтат хоол, дулаан найрсаг зан чанарыг биеэр мэдрэх боломжтой. Түүх, соёл, байгаль, амралтыг нэг дороос мэдрэх энэхүү аялал мартагдашгүй дурсамжийг танд бэлэглэнэ.

Хөтөлбөр

  1. Өдөр 1
    Улаанбаатар → Истанбул → Анталяа
    • Улаанбаатар хотоос өглөө 08:00 цагт Турк улсын Истанбул хот руу ниснэ. Истанбулаас Анталяа хот руу орон нутгийн нислэгээр 2 цаг ниснэ.
    • Анталяа хотын Marvida Family Club Sevens Group 5 одтой шинэчилсэн буудалд оройн хоолоо идээд амарна.
  2. Өдөр 2
    Анталяа хотын аялал
    • Өглөөний цайны дараа зөвхөн Турк улсад байдаг султанит чулууг шигтгэн урласан алт, мөнгөн эдлэлийн дэлгүүрээр зочилно.
    • Хотын шигтгээ болсон Дьюдэн хүрхрээг үзнэ.
    • Анталяа хотын алдарт Турк савхи болон үслэг эдлэлийн дэлгүүрээр зочилно.
    • Орон нутгийн ресторанд өдрийн хоол зооглоод Анталяагийн хуучин хот, төв талбайгаар аялна.
    • Оройн хоолоо буудалдаа зооглоно.
  3. Өдөр 3
    Анталяа — чөлөөт өдөр
    • Энэ өдөр чөлөөтэй амрах эсвэл нэмэлт аяллын хөтөлбөр сонгох боломжтой.
    • Анталяа хотын хамгийн том усан парк The Land of Legends-д тоглох, Маша болон дельфиний шоу үзэх боломжтой.
    • Мөн бүтэн өдрийн усан онгоцны хөөстэй шоунд оролцох боломжтой.
  4. Өдөр 4
    Анталяа → Памуккале
    • Анталяа хотоос Памуккале руу хөдөлж, замдаа нутгийн зоогийн газарт өдрийн хоол иднэ.
    • Денизли хотын хөвөн даавуун эдлэлийн дэлгүүрээр орно. Бэлэн хувцас, хөвөн дэр, хөнжил, гар нүүрийн алчуур зэрэг бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.
    • Памуккалед байрлах зочид буудалдаа ирж оройн хоолоо зооглоно.
  5. Өдөр 5
    Памуккале аялал
    • Хүсвэл нэмэлт төлбөртэй агаарын бөмбөлгийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.
    • Өглөөний цайны дараа Цасан цагаан хөвөн уул буюу Памуккалег үзнэ.
    • 1988 онд Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн эртний Хиераполис хот, амфитеатрыг үзэж, Клеопатрагийн залуужуулах халуун рашаанд орно.
    • Өдрийн хоолоо нутгийн буфет ресторанд идээд, Памуккалегийн анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрт амталгаа хийнэ.
    • Буудалдаа очиж халуун рашаанд орон амарна.
  6. Өдөр 6
    Памуккале → Истанбул
    • Памуккалегаас Истанбул руу нисэж, Истанбул хотын аялалд гарна.
    • Hagia Sophia сүмийн өмнө зураг авч, Sultanahmet эртний сүм, Theodosius чулуун хөшөө, Hippodrome стадионыг үзнэ.
    • Босфорын хоолойгоор усан онгоцны аялал хийнэ.
    • Нутгийн ресторанд өдрийн хоолоо идээд 5 одтой QUA COMFORT буудалдаа амарна.
  7. Өдөр 7
    Истанбул — чөлөөт өдөр
    • Сэрүүлэггүй өглөөг эхлүүлж, буудлын өглөөний цайгаа тухтай уун, shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлнэ.
    • QUA COMFORT буудлын өглөөний цай 11:00 цаг хүртэл үйлчилнэ.
  8. Өдөр 8
    Истанбул → Улаанбаатар
    • Истанбул хотын олон улсын нисэх онгоцны буудлаас аяллаа өндөрлөж, Улаанбаатар хотын зүг ниснэ.

Аяллын санамж

01

Хувийн хариуцлага

Аяллын туршид өөрийн аюулгүй байдал, хувийн эд зүйлсээ хариуцлагатайгаар хадгална уу. Хувийн эд зүйлсийн хулгай, алдагдалд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

02

Гэрээ, нөхцөл

Аялал бүрд тохирох гэрээ хийгдэх бөгөөд гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, аялал жуулчлалын салбарт мөрдөгдөж буй журам болон байгууллагын дотоод бодлогын хүрээнд бэлтгэнэ.

03

Гэнэтийн нөхцөл байдал

Байгалийн гамшиг, цаг агаарын огцом өөрчлөлт, хил гаалийн саатал, тээврийн хэрэгслийн эвдрэл зэрэг гэнэтийн нөхцөл үүссэн тохиолдолд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

04

Хууль эрх зүйн асуудал

Аяллын явцад тухайн улс орны хууль, дүрэм журам, ёс заншлыг чанд мөрдөнө. Орон нутгийн хууль, баримт бичгийн зөрчилтэй холбоотой асуудалд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

05

Үнийн нөхцөл

Аяллын онцлогоос шалтгаалан дээр дурдсан үнэ өөрчлөгдөх боломжтой. Аливаа гэрээг манай байгууллагын ажилтантай албан ёсоор хийнэ.

06

Холбоо барих

Та утсаар болон и-мэйлээр манайхтай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

07

Хувийн бэлтгэл

Бэлэн мөнгө, цаг агаарын онцлогт тохирсон хувцас болон хувийн хэрэгцээт зүйлс зэрэг авч явах зүйлсээ сайтар бэлтгэнэ үү.